“МОНГОЛЫН УРАН НУГАРАЛТЫН ЧУУЛГАН-2026” БОЛНО


Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах зорилгоор “Монголын уран нугаралтын чуулган-2026”-ыг Улаанбаатар хотод 6 дугаар сарын 19-21-нд зохион байгуулна. Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. Энэ нь “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд тогтоосон. Тус чуулга уулзалтыг 2023 онд Лас Вегас, 2024 онд Улаанбаатар хот, 2025 онд Миннесота мужид зохион байгуулж болж, 1000 гаруй оролцогчийг нэгтгэсэн байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, багш нар, суралцагчид оролцох бөгөөд энэ үеэр бэсрэг наадам, баримтат киноны нээлт, уран нугаралтын түүхэн хөгжлийн семинар, гар дээрх тэнцвэрийн тэмцээн, сургалтын студиудын тайлан тоглолт, нээлттэй воркшопууд, сур харвааны сургалт, гала тоглолт, Physical Asia шоуны оролцогчидтой уулзалт зохион байгуулах юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уран нугаралтын холбоо, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Glory resort, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД УДИРДЛАГЫН ХУРАЛ МОНГОЛД АНХ УДАА БОЛНО 13 цагийн өмнө
АЙМГУУДЫН НААДМЫН ТОВ ГАРЛАА 13 цагийн өмнө
МИАТ “БОЙНГ” 787-9 ӨРГӨН БИЕТЭЙ ОНГОЦЫГ АНХ УДАА ХҮНД ХЭЛБЭРИЙН ЗАСВАР… 14 цагийн өмнө
МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ХУДАЛДААНЫ “ЦОНЖИН ЗАХ”-ЫН ТАЛБАЙН БОРЛУУЛАЛТ ЭХЭ… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН ЭКС УДИРДАХ АЖИЛТАН ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ АГУУЛСАН … 17 цагийн өмнө
ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙГ ХААЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 17 цагийн өмнө
ВЭЙП-Д СИНТЕТИК МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ИЛЭРЧЭЭ 18 цагийн өмнө
УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БООМ ӨВЧНӨӨР 2 ХҮН ӨВЧИЛЖЭЭ 18 цагийн өмнө
ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ ГАРСАН ОСЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ ЖОЛООЧИД ЯЛЛАХ Д… 18 цагийн өмнө
ХАН-УУЛ ДҮҮРЭГ 24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО 18 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ 10 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛАН “WOLF TOTEM” ТОГЛОЛТОО ХИЙНЭ 19 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
ДАРХАН-УУЛ: ХҮҮХЭД НЬ ЭЕШ-ТАЙ ӨДӨР ЭЦЭГ, ЭХЭД НЬ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО Өчигдөр
МОНГОЛЫН УРАН НУГАРААЧДЫН ЧУУЛГАН БОЛЛОО Өчигдөр
"УЛААНБААТАР ИХ ДУУЛГА-2026" ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД V БАЙР ЭЗЭЛЛЭЭ Өчигдөр
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Л.НИНЖЖАМЦ СОНГОГДЛОО Өчигдөр
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ТЭЙ ХОЛБОГДУУЛАН 13 АЙМГИЙН НААДМЫН ТОВЫГ УРАГШЛ… Өчигдөр
ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ РУУ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИНО Өчигдөр
АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА Өчигдөр