ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА


Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ.

Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа.

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90  хувьтай байна. Мөн: 

  • EPC-01 багц 100 хувь,
  • EPC-02 багц 67.1 хувь,
  • EPC-03 багц 44.4 хувь,
  • EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна.  Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм. Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулсанаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.  Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06