THE HU ХАМТЛАГ 10 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛАН “WOLF TOTEM” ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Admin
3 цагийн өмнө

 THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон тухайгаа албан ёсоор мэдээллээ.  “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм. THE HU хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан Hunnu Rock урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.Энэ удаагийн тоглолтын гол концепц нь өнгөрсөн 10 жилийг дурсахаас илүүтэйгээр THE HU-ийн хөгжмөөр дамжуулан үзэгч бүрийн доторх эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээхэд чиглэж байгаа юм. Монголчуудын эртний дайчдын уухай, хархираа, хамтын хүчнээс төрдөг сүр хүчийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлж, үзэгчдийг нэгэн ижил энерги, мэдрэмжийн дор нэгтгэхийг энэхүү тоглолтоор зорьж байна.“Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.

Тоглолтын тасалбарыг: Shoppy.mn , Ticket.mm, EventX болон Portal.mn-аар авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОЮУ ТОЛГОЙН ЭКС УДИРДАХ АЖИЛТАН ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ АГУУЛСАН … 1 цагийн өмнө
ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙГ ХААЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 1 цагийн өмнө
ВЭЙП-Д СИНТЕТИК МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ИЛЭРЧЭЭ 2 цагийн өмнө
УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БООМ ӨВЧНӨӨР 2 ХҮН ӨВЧИЛЖЭЭ 2 цагийн өмнө
ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ ГАРСАН ОСЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ ЖОЛООЧИД ЯЛЛАХ Д… 2 цагийн өмнө
ХАН-УУЛ ДҮҮРЭГ 24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО 3 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ 10 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛАН “WOLF TOTEM” ТОГЛОЛТОО ХИЙНЭ 3 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА 23 цагийн өмнө
ДАРХАН-УУЛ: ХҮҮХЭД НЬ ЭЕШ-ТАЙ ӨДӨР ЭЦЭГ, ЭХЭД НЬ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО 23 цагийн өмнө
МОНГОЛЫН УРАН НУГАРААЧДЫН ЧУУЛГАН БОЛЛОО 23 цагийн өмнө
"УЛААНБААТАР ИХ ДУУЛГА-2026" ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД V БАЙР ЭЗЭЛЛЭЭ Өчигдөр
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Л.НИНЖЖАМЦ СОНГОГДЛОО Өчигдөр
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ТЭЙ ХОЛБОГДУУЛАН 13 АЙМГИЙН НААДМЫН ТОВЫГ УРАГШЛ… Өчигдөр
ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ РУУ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИНО Өчигдөр
АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУ… 2026/06/19
ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙН АЖЛУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА 2026/06/19
БХЯ “ЗЭВСЭГТ ХҮЧИН ДЭХ ХҮНИЙ ЭРХИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛЖЭЭ 2026/06/19
ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ АРД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА 2026/06/19