Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ. Зургаадугаар сарын 20-нд аймгийн зоонозын өвчин судлалын төвд боомын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх дуудлага иржээ. Тухайн хоёр өвчтөн шалтгаан тодорхойгүйгээр үхсэн малтай харьцах үедээ халдвар авсан магадлалтай байна. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр нян судлал болон молекул биологийн судалгаа авч ажиллахад молекул биологийн шинжилгээний дүнгээр нэг өвчтөнөөс боом өвчний өвөрмөц ген тогтоогджээ.