ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ РУУ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИНО


Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын  мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан байдаг. Энхүү наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй.

Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

“Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 21 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 21 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30