БХЯ “ЗЭВСЭГТ ХҮЧИН ДЭХ ХҮНИЙ ЭРХИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛЖЭЭ


Цэргийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт болон хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал улс төр, нийгмийн хүрээнд идэвхтэй яригдаж байна. Тухайлбал, УИХ дахь нэр бүхий гишүүд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг тогтмолжуулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Тэгвэл Батлан хамгаалах яам тухайн хуулийн төсөл батлагдахыг хүлээлгүйгээр, салбарын хэмжээнд хүний эрхийг хангах бодитой алхмуудыг урьдчилан авч хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг хэдийнээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл нь салбарын хэмжээнд хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулах бус, эрт илрүүлэх, иргэний нийгэм болон хүний эрхийн хамгаалагчдын оролцоог хангах замаар дотоод хяналтыг шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд энэ нь “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын үндсэн нэг чиглэл болон тусгагдсан юм.

Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан ХЭҮК-ийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэсэн нэмэлт оруулах хуулийн төсөл нь салбарын яамны барьж буй бодлоготой бүрэн нийцэж байгаа бөгөөд БХЯ нь ХЭҮК-той хамтран аль хэдийнээ сургагч багш нарыг бэлтгэн ажиллуулж байна.

НҮБ, НАТО болон Ази, Номхон далайн бүсийн орнуудад (Япон, БНСУ гэх мэт) цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалтыг практик дадлага, нөхцөлт кейс хэлбэрээр тогтмол ордгийг командлалын хариуцлагыг бэхжүүлэх шилдэг туршлага гэж үздэг. Энэхүү практикийг Монголд нутагшуулах бэлтгэл ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн бөгөөд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас НҮБ-ын холбогдох дэд хороотой хамтран хууль сахиулах болон батлан хамгаалах салбарын 1100 албан хаагчийг "Сургагч багш"-аар бэлтгэснээс 78 нь Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байна.

Батлан хамгаалах яам нь хүний эрхийн асуудалд цаг үеийн шаардлагаар бус, стратегийн түвшинд хандаж байна. Хууль тогтоох байгууллагын түвшинд яригдаж буй шинэчлэлүүд батлагдан гарахаас өмнө Сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр цэргийн байгууллагад хүний эрхийг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчныг илүү хурдан бөгөөд үр дүнтэй төлөвшүүлэх нөхцөл бүрдэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06