ОЮУ ТОЛГОЙН ЭКС УДИРДАХ АЖИЛТАН ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ АГУУЛСАН МАТЕРИАЛ ХАДГАЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ


Австралийн Квинсланд мужийн Маккей хотын шүүхэд Оюу Толгой компанийн Тусгай төслийн хэлтсийн орлогч захирлаар ажиллаж байсан 75 настай Оле Саеверудыг хүүхдийн мөлжлөгтэй холбоотой 13 хэрэгт буруутган шүүж байна.  Австралийн Холбооны Цагдаагийн газрын мэдээлснээр түүнд Индонезид байхдаа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулгатай материал хадгалсан 11, насанд хүрээгүй хүүхдэд зохисгүй агуулга илгээсэн хоёр хэрэг тус тус холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагаа анх 2020 онд түүнийг Монгол Улсад ажиллаж байх үед ирсэн мэдээллийн дагуу эхэлсэн байна.  Шүүхийн баримтад дурдсанаар Саеверуд нь Оюу Толгой төсөлд удирдах түвшний албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол, Индонез, Папуа Шинэ Гвиней зэрэг улсад олон жил ажиллаж, амьдарчээ. Олон улсын хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүний цахим төхөөрөмжүүдээс хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 51 файл илэрсэн гэж прокурорууд мэдэгдсэн байна. Шүүхээс түүнийг их хэмжээний хөрөнгө, танил тал ихтэй тул оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн батлан даалтад гаргахаас татгалзжээ. Улмаар наймдугаар сарын 11-нд товлогдсон дараагийн шүүх хурлыг хүртэл цагдан хорихоор болсон байна. Одоогоор Оле Саеверудыг буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй бөгөөд хэрэг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНАГААХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛЫГ ТАРХИНЫ ЭСИЙГ "ГЭРЛЭЭР АСААЖ, УНТРААХ… 12 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "NBA"-ИЙН БАГТАЙ АЛБАН ЁСООР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АНХНЫ МОНГОЛ… 13 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО 14 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД 300 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА 14 цагийн өмнө
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА Өчигдөр
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… Өчигдөр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… Өчигдөр
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ Өчигдөр
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" Өчигдөр
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02