СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД УДИРДЛАГЫН ХУРАЛ МОНГОЛД АНХ УДАА БОЛНО


Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ, FISU)-ны 2026 оны эхний хагас жилийн Гүйцэтгэх хорооны ээлжит хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26,27-нд зохион байгуулагдахаар болжээ. Таван тивийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага нь Олон улсын олимпын хорооны дараа орох дэлхийн спортын хоёр дахь том байгууллага юм. Өмнө нь олон улсын спортын байгууллагын эрх барих дээд байгууллагын хурал Монгол Улсад болж байгаагүй гэдгээрээ энэ удаагийн хурал ач холбогдолтой юм.

Хуралд нийтдээ 70 орчим төлөөлөгч оролцох бөгөөд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 28 гишүүнээс гадна Швейцарь улсын Лозаннь дахь тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын удирдах албан тушаалтнууд ирэх аж. Мөн Дэлхийн оюутны спортын 2027 оны өвлийн наадмын зохион байгуулагчид БНХАУ-ын Чанчунь хотоос, зуны Универсиад 2027 оны наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд БНСУ-ын Чунчеонг хотоос, түүнчлэн зуны Универсиад 2029 оны наадмын төлөөлөгчид АНУ-ын Хойд Каролина мужаас ирж оролцох юм байна.

Энэ удаагийн хурлаар дэлхийн оюутны спортод тулгамдаж байгаа асуудал, байгууллагын стратеги төлөвлөгөө, төсөв, олон улсын оюутны арга хэмжээний зохицуулалт, хуваарь, дараагийн Ерөнхий Ассамблейн хурлын тов, цаашдын зорилтын талаар хэлэлцэх юм. Мөн 2027, 2029, 2031 онд явагдах Дэлхийн оюутны спортын өвөл, зуны наадмыг хүлээн авч зохион байгуулах орны Засгийн газар, оюутны спортын холбоодын ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгөөтэй танилцан, нэр дэвшигч нарыг сонгох ажээ.

ОУОСХ нь Дэлхийн оюутны спортын өвөл, зуны наадмыг 1959 оноос эхлэн хоёр жил тутамд, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 30 орчим төрлөөр хоёр жилд нэг удаа зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнд жил бүр 15000 оюутан залуус, албаны төлөөлөгч нар дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн оролцдог юм.

Монгол Улсын хувьд дэлхийн оюутны спортын зуны наадамд 1965 оноос эхлэн оролцсон бөгөөд ОУОСХ-ны гишүүнээр 1977 онд Болгарын Софи хотноо элссэн түүхтэй. Харин Монголын оюутны спортын холбоо нь 1989 онд байгуулагдаж, ОУОСХ-нд эх орноо төлөөлөн ажиллах болсон юм.

Дашрамд дурдахад, дөрвөн жил тутамд болдог ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейн хурлаас Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгон баталдаг бөгөөд энэ хороо нь 2023-2027 онд сонгогдон ажиллаж байна. Тус байгууллагын тэргүүнээр Швейцарийн иргэн Леонц Эдер ажилладаг бол Монгол Улсаас тус холбооны Гүйцэтгэх хороонд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан нь 2003 оноос эхлэн сонгогдож, 2007 оноос тус байгууллагын Ерөнхий санхүүчээр тасралтгүй 20 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 21 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30