ШАТРЫН БОДЛОГО БОДОЛТЫН ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛСААС АНХНЫ ИХ МАСТЕР ЦОЛТОН ТӨРЛӨӨ


Македоны Скопье хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд их мастер С.Билгүүн амжилттай оролцож, их мастер цолны сүүлийн буюу гурав дахь нормоо биелүүллээ.  Тодруулбал, тэрбээр гурав дахь нормоо биелүүлэхээс гадна чансаагаа 2550 хүргэснээр Монгол Улсын түүхэн дэх анхны шатрын бодлого бодолтын их мастер боллоо. Ингэснээр тэр шатрын спортын болон бодлого бодолтын төрлөөр их мастер цолтон болсон дэлхийн цөөн шатарчдын тоонд багтав. Дэлхийн шилдэг бодлого бодогчид оролцсон өндөр зэрэглэлийн энэхүү нээлттэй тэмцээнд нийт 90 боломжит онооноос 84 оноо цуглуулан 2724 чанарын үзүүлэлтээр шагналт VI байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлэв. Их мастер С.Билгүүн ирэх наймдугаар сард шатрын бодлого бодолтын ДАШТ-д аваргын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа аж.  

Ташрамд дурдахад, их мастер С.Билгүүн 2022, 2025 оны шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 41 минутын өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 1 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 2 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 2 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 3 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 3 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 4 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 21 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … 22 цагийн өмнө
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ 22 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр
ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр