ААШТ-НЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ХОЁР ХҮРЭЛ, ХОЁР АЛТ ХҮРТЭВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "М Банк арена"-д 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхий болон Азийн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.

Тэрбээр финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлж, шар тивийн 6 дахь алтан медалиа гардав.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын гол найдваруудын нэг "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулав. Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойг 2:1-ээр ялж, эх орондоо Азийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртлээ.

Манай улсад анх удаа зохион байгуулсан ААШТ-ийг манай тамирчид пүмсэ төрөлд хоёр хүрэл, пара таеквондогийн төрөлд хоёр алтан медаль хүртээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ААШТ-НЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ХОЁР ХҮРЭЛ, ХОЁР АЛТ ХҮРТЭВ 1 цагийн өмнө
УЛААН ЦУТГАЛАН ТАСРААД 10 ГАРУЙ ХОНОЖЭЭ 1 цагийн өмнө
ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь… 1 цагийн өмнө
ХОТЫН ЗАХИРГААНЫ ХУУЧИН БАРИЛГЫГ "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН" БОЛГОЛОО 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/14
ЛИТВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫНХАА АГААРЫН ОРОН ЗАЙД ГАДНЫ ДРОН НИСГЭХИЙГ ХО… 2026/05/14
ТРАМП ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР БЭЭЖИНД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/05/14
ХҮНИЙ ЭРХИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ТОГТООЛД ЖИЛ БҮР ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БА… 2026/05/14
ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН М… 2026/05/14
“МОНГОЛЫН ИОГИЙН ФЕСТИВАЛЬ” ЗУРГАА ДАХЬ УДААГАА БОЛНО 2026/05/13
ФРАНКФУРТ, СИДНЕЙ ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭНЭ 2026/05/13
БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮ… 2026/05/13
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯРЫГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ 2026/05/13
ХЯТАД УЛС “QIANFAN” ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨВ 2026/05/13
МОНГОЛ, ЭНЭТХЭГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/05/13
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭ… 2026/05/13
СЭЛХИЙН АВТО ЗАМЫГ 3 ХОНОГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/05/13
ДАВСАН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ МОТОЦИКЛ ХҮЛЭЭЛГЭ… 2026/05/13
ХАНТАВИРУСЫН ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА 2026/05/13
“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ. 2026/05/13