Хамгаалалтын захиргааны өнгөрсөн 2025 онд төвлөрүүлсэн давсан орлогын эх үүсвэрээр Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарт БНХАУ-д үйлдвэрлэсэн 2026 оны “SUPER GO PRO 150” маркийн мотоциклыг хүлээлгэн өглөө.
Тус мотоциклыг, хамгаалалтын үйл ажиллагааны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, хамгаалагчийн өдөр тутмын ажил, шуурхай эргүүл хяналт, байгаль хамгааллын үйл ажиллагаанд ашиглах зориулалттай олгож байгаа юм. Ингэснээр байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл сайжирч, тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт хамгаалалтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэх ач холбогдолтой.