ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Хүн амын хэт төвлөрөл, хотын автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа, мөн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл, хүний амь хохирох асуудал үүсэх болсон зэрэг нь уг хуулийн төслийг хэрэгцээ, шаардлагыг илтгэх ажээ. Тиймээс ес дэх удаагийн парламент байгуулагдсан даруйдаа л хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан онцлогтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг олонтаа хуралдаж, саналууд боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг илтгэсэн. Байнгын хороонд ирүүлсэн санал, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.




Хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асууж, үг хэлэв. Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулсан талаарх мэдээллийг сонсов. Харин дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ. Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулсан юм. Зөвхөн хүний эрхийн зөрчил төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ажил хэрэгч бүтээлчээр хандсан байна хэмээн Байнгын хорооны гишүүд дүгнэв.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, бүгд аман дээрээ гоё ярьдаг мөртлөө хүний эрхийн илтгэлийг хэлэлцэх үед танхимд дөрөвхөн гишүүн сууж байгааг шүүмжилж, цаашид ХЭҮК-ын илтгэлийг үнэ цэнэтэй мэдээлэл, эх сурвалж гэдгийг чухалчлан үзэж, илтгэлийг хэлэлцэхдээ Засгийн газрын холбогдох яамд, байгууллагаас төлөөлөл байлцуулах, чуулганы хуралдааны дэгээ өөрчилж, хүний эрхийн илтгэл хэлэлцэж хугацааг тавиу болгож сунгах, хэрэгжилтийг хангуулахад хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Хүний эрхийн Үндэсний Комисс тулгамдсан чухал асуудлыг илтгэлдээ тусгаж, Байнгын хороонд танилцуулахдаа ихэд бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн байна гэж сайшаав. Тэрбээр, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодруулж асуусан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, энэ жилийн илтгэлийн мэдээлэл эрэмбэ дараатай, эмх цэгцтэй, үр дүнтэй болжээ. Одоо УИХ-ын гишүүд бид асуудалд нухацтай хандах нь чухал байна гэв. Шүүхийн шинжилгээний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хаалттай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар гаргалаа. Ийнхүү 25 дахь илтгэлийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн энэ өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлаар санал, дүгнэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулсан. 

Байнгын хороо “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, хүүхэд хамгааллын чиглэлээр Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн саналыг төсөлд тусгуулахыг 52.6 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.











0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07