“СОЁЛ-ЭРДЭНЭ” ХАМТЛАГИЙН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Admin
1 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зургаадугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тоглолт 20:00-00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм.

Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ.

Мөн МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Я.Одсүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.

Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох юм.

Энэхүү тоглолт нь зөвхөн нэг хамтлагийн ойг тэмдэглэх төдий бус Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн урлагийн томоохон хэмжээний арга хэмжээ юм.

Эрхэм нийслэлчүүд та бүхнийг энэхүү хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирж, Монголын хөгжмийн амьд домгуудтай хамт нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГАНЫ Н… 5 минутын өмнө
12 ХОНОГ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 31 минутын өмнө
“СОЁЛ-ЭРДЭНЭ” ХАМТЛАГИЙН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО 1 цагийн өмнө
ОХУ ТҮЛШНИЙ ХЯМРАЛЫН УЛМААС ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТЫГ БҮРЭН ХОРИГЛОХООР… 2 цагийн өмнө
ГУРВАН УЛСЫГ ДАМНАСАН "ЦАЙНЫ ЗАМЫН АВТО РАЛЛИ" ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
ДОЛООДУГААР САРЫН 16, 17-НЫ АЖЛЫН ӨДРИЙГ АМРАЛТЫН ӨДӨРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХА… 2 цагийн өмнө
АХМАД НАСТНУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БУЙ АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗР… 2 цагийн өмнө
СПОРТЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД УДИРДЛАГЫН ХУРАЛ МОНГОЛД АНХ УДАА БОЛНО 21 цагийн өмнө
АЙМГУУДЫН НААДМЫН ТОВ ГАРЛАА 21 цагийн өмнө
МИАТ “БОЙНГ” 787-9 ӨРГӨН БИЕТЭЙ ОНГОЦЫГ АНХ УДАА ХҮНД ХЭЛБЭРИЙН ЗАСВАР… 21 цагийн өмнө
МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ХУДАЛДААНЫ “ЦОНЖИН ЗАХ”-ЫН ТАЛБАЙН БОРЛУУЛАЛТ ЭХЭ… 21 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН ЭКС УДИРДАХ АЖИЛТАН ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ АГУУЛСАН … Өчигдөр
ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙГ ХААЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО Өчигдөр
ВЭЙП-Д СИНТЕТИК МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ИЛЭРЧЭЭ Өчигдөр
УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БООМ ӨВЧНӨӨР 2 ХҮН ӨВЧИЛЖЭЭ Өчигдөр
ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ ГАРСАН ОСЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ ЖОЛООЧИД ЯЛЛАХ Д… Өчигдөр
ХАН-УУЛ ДҮҮРЭГ 24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО Өчигдөр
THE HU ХАМТЛАГ 10 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛАН “WOLF TOTEM” ТОГЛОЛТОО ХИЙНЭ Өчигдөр
ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр