“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ҮЗЭСГЭЛЭНГ ЭНЭ САРЫН 8-НД НЭЭНЭ

Admin
2 цагийн өмнө

 Монголын Үндэсний музей үндэсний их баяр наадам болон "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг энэ сарын 08-ны өдөр 11:40 цагаас дэлгэнэ. Монголын үндэсний их баяр наадам нь монголчуудын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт өв, ард түмний эв нэгдэл, үндэсний бахархлын бэлгэдэл билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж буй. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан эрийн гурван наадмын өв уламжлал, монгол адуу, адууны соёлын өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах юм. Монголчууд эртнээс адууг эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний оршихуйн бэлгэдэл хэмээн дээдлэн ирсэн ард түмэн билээ. Үзэсгэлэнд монгол нутагт хүмүүс эрт үеэс адууг гаршуулан ахуй амьдралдаа хэрэглэж ирсний гэрч болох хүрлийн үеийн амгай, зуузай, Түрэгийн үе болон Монголын эзэнт гүрний үеийн эмээл, хазаарын үлдэгдэл зэрэг археологийн ховор олдворуудыг дэлгэх аж. Түүнчлэн мөнгөн эмээл, хазаар, дөрөө, ташуур, бугуйл, тушаа зэрэг уналгын тоног хэрэгсэл, морь шүтлэгтэй холбоотой ховор нандин дурсгалуудыг багтаасан 250 орчим “Архивын ерөнхий газар”-ын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, гэрэл зураг, дүрс бичлэг болон “Талын язгууртан сан”-д хадгалагдаж буй адууны сан судраас дээжлэн дэлгэн толилуулна. Уг тусгай үзэсгэлэн 2026 оны долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 1 цагийн өмнө
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 1 цагийн өмнө
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 1 цагийн өмнө
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2 цагийн өмнө
ОРХОН АЙМАГ ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧ, ТЭДНИЙГ БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ … 2 цагийн өмнө
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ҮЗЭСГЭЛЭНГ ЭНЭ САРЫН 8-НД НЭЭНЭ 2 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГДААГИЙН МОРЬТ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД … 21 цагийн өмнө
1024 БӨХИЙН БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
"PLAYTIME"-ИЙН ҮЕЭР 18 ШИРХЭГ ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЭД ЗҮЙЛ ХУРААЖЭЭ 22 цагийн өмнө
КАЗАХСТАН УЛСААР ЗОРЧИХОД 10.000 (АРВАН МЯНГАН) АМ.ДОЛЛАР БУЮУ ТҮҮНЭЭС… 22 цагийн өмнө
АВСТРАЛИЙН ЭРЭГ РҮҮ ШИДЭГДСЭН НУУЦЛАГ БӨМБӨЛГҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 23 цагийн өмнө
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХЛЫГ ДӨРӨВ ДЭХ У… 23 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ТҮҮХЭН ТОВЧООН НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА Өчигдөр
Б.ДАШПҮРЭВ: ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХ, ҮНЭ НЭМЭГДЭХ АСУУДАЛ БАЙХГҮЙ Өчигдөр
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ЭНЭ САРЫН 9-НД БОЛНО Өчигдөр
ФРАНЦЫН МУЗЕЙГЭЭС САЯ ЕВРОГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ХУЛГАЙЛЖЭЭ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ Өчигдөр
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2026/07/03
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 2026/07/03