УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХЛЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ХҮРТЭХЭЭР БОЛЛОО


П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэхээр боллоо. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахласан юм.  Бүтээлийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, Академич, УГТЭ-ийн Мэс заслын Ерөнхий зөвлөх Н.Баасанжав, Монгол улсын Мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Зүрхний мэс засалч, УГТЭ-ийн зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.  Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр болсон нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна. Төрийн эрхэм дээд шагналаар шагнагдах бүтээлийн багийнхандаа халуун баяр хүргэж, шагналаа ёслол төгөлдөр хүртэхийн ерөөл өргөн, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 19 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30