"PLAYTIME"-ИЙН ҮЕЭР 18 ШИРХЭГ ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЭД ЗҮЙЛ ХУРААЖЭЭ


Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хороонд "Playtime-2026" олон улсын хөгжмийн фестиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус хөгжмийн наадамд олон улсын уран бүтээлчид оролцохын зэрэгцээ дотоодын амьд хөгжмийн хамтлагууд цуглардаг томоохон хөгжмийн наадмын нэг юм. Энэ жилийн "Playtime-2026" олон улсын хөгжмийн фестивалийн эхний өдрийн хяналт шалгалтын үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Өнгөрсөн жилийн хувьд ч мөн адил хамгаалалтын алба болон цагдаагийн байгууллагын хяналтаар фестивалийн талбай руу нэвтрүүлэхийг хориглосон хутга, мэс, цахилгаан шилжүүлэгч, нулимс асгаруулагч зэрэг хүйтэн зэвсэг, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг илрүүлэн хурааж байсан. Олон нийтийг хамарсан том хэмжээний арга хэмжээнд хурц иртэй болон бусдын биед гэмтэл учруулж болзошгүй эд зүйлс авч ирэх нь эргэн тойрны хүмүүсийн аюулгүй байдалд маш том эрсдэл дагуулдаг юм. Фестивалийг зорин очиж буй залуус, иргэд та бүхэн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зэвсгийн чанартай болон бусдад аюул учруулж болзошгүй ямар нэгэн эд зүйл авч явахгүй байхыг уриалж байна. Мөн талбайд үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын алба болон хууль сахиулах алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг холбогдох албанаас уриаллаа.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 19 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30