ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА


Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.      Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.  Зүрхний үзлэгт: 55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225;  Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037;  Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ.  “Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 13 цагийн өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 14 цагийн өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 14 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 15 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 16 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 16 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… Өчигдөр
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/20
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 2026/10/20
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 2026/10/20
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 2026/10/20