179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖЭЭ


Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авчээ. Тухайлбал, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсвөөр нэг эх үүсвэрийн аргаар олон улсын байгууллагаас гемофилийн эсрэг рекомбинант факторыг худалдан авснаар нэгжийн үнэ буурч, 350 сая төгрөгийн хэмнэлт гарсан аж. ЭМДЕГ-аас 2025 онд төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгосон эмийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд 424 төрлийн эмэнд 209.6 тэрбумыг зарцуулсан мэдээ гарчээ. Тэгвэл 2027 онд энэ алдааг залруулж, эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүлээд байна. Мөн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй, хамгийн өндөр хэрэглээтэй, тасалдал үүсэж болзошгүй эмийн 1 жилийн хэрэглээний санал ирүүлэхийг хүсэж, ирсэн саналуудыг нэгтгэж эхэлснээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сайд онцоллоо. Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг мөн төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцах бөгөөд 10 үйлдвэрлэгчийн 45 нэр төрлийн эмийг худалдан авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй гэрээ хийснээр нөөц бүрдэж, тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрджээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 13 цагийн өмнө
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 14 цагийн өмнө
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 14 цагийн өмнө
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 15 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 16 цагийн өмнө
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 16 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 16 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… Өчигдөр
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… Өчигдөр
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… Өчигдөр
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… Өчигдөр
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/20
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 2026/10/20
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 2026/10/20
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 2026/10/20
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 2026/10/20