ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Балба болон БНХАУ-ын Төвдийн хилийн бүсэд болсон гэнэтийн үерийн улмаас 157 хүн амиа алджээ. Нас барсан хүмүүсийн тоо үүнээс хамаагүй олон байж магадгүй хэмээн хоёр талын эрх баригчид таамаглаж байна. Лхагва гарагийн өглөө Гималайн нурууны мөсөн голын доод хэсэг хагарсан нь газар хөдлөлтөөс үүдэлтэй байж болзошгүй юм. Балба болон Төвдийн хилийн уулархаг хэсгийг даган урсдаг Лхенде Хола гол мөс, цасан нурангид дарагджээ. Хөрсний нуралтын улмаас үүссэн шавар шороо Төвдийн Гиронг боомт болон Балбын нутаг руу орж, бүхэл бүтэн зам, цахилгаан эрчим хүчний байгууламжийг эвдлэн сүйтгэжээ. Одоогоор 157 хүний цогцсыг олсон ба энэ тоо эрс нэмэгдэж магадгүй байна. Нийт хэдэн хүн сураггүй алга болсон нь мөн тодорхойгүй байгаа юм. Сураггүй алга болсон хүмүүсийн дунд 400 гаруй гадаадын жуулчин байгаагаас мөргөл үйлдэж явсан Энэтхэгийн 133, АНУ-ын 47, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 24 иргэн байна. Усан цахилгаан станц дээр ажиллаж байсан Өмнөд Солонгосын 9 иргэн, мөн Малайз, ӨАБНУ-ын хэд хэдэн иргэн мөн сураггүй алга болжээ. Үерийн сэрэмжлүүлэг гаргасны дараа Энэтхэгийн Бихар мужид 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Балбын цагдаа нар, цэргүүд аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ус татрах хүртэл аврах зарим газарт нисдэг буух боломжгүй байна. 

nepal-flood.jpg

Нам дор газарт амьдардаг хүмүүсийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, голын эрэг дагуу амьдардаг хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламж үзүүлэхийн тулд ажилтнуудыг дайчилж байгаагаа НҮБ мэдэгдэв. Энэтхэг улс  аврах, тусламж үзүүлэх тал дээр Балбын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын шуурхай арга хэмжээ авах багаа илгээлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ 57 минутын өмнө
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ 1 цагийн өмнө
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… 1 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ 1 цагийн өмнө
ШТС-УУДААР БОРЛУУЛЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ … 2 цагийн өмнө
ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА 2 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 21 цагийн өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 21 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 21 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 21 цагийн өмнө
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ 23 цагийн өмнө
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 23 цагийн өмнө
ТОЛГОЙТЫН ГОЛ ДАГУУ 2.2 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИЛАА 23 цагийн өмнө
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 23 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ Өчигдөр
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… Өчигдөр