ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА

Admin
1 цагийн өмнө

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа /үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай/, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байна. Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрдэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох мөндөрийн улмаас улаанбуудайн 840 га талбай ногоон тэжээлд шилжиж, 3.1 мянган га талбай ургац алдаж балансад тусгагдаагүй болно.  Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 371.3 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ буудай хүлээн авахад бэлэн болоод байна. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 497.1 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2027 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 48.1 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд, ХААК ТӨХХК болон Улсын үрийн нөөцөд үрийн зориулалтаар 6.5 мянган тонн, тэжээлийн үйлдвэрүүд болон малчдын тэжээлийн хэрэгцээнд 103.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 16.2 мянган тонныг тус тус зарцуулахаар тооцоход гурил үйлдвэрлэлд нийтдээ 323.1 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2026-2027 оны хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангахаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ 37 минутын өмнө
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ 53 минутын өмнө
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… 1 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ 1 цагийн өмнө
ШТС-УУДААР БОРЛУУЛЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ … 1 цагийн өмнө
ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА 1 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 20 цагийн өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 21 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 21 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 21 цагийн өмнө
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ 22 цагийн өмнө
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 23 цагийн өмнө
ТОЛГОЙТЫН ГОЛ ДАГУУ 2.2 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИЛАА 23 цагийн өмнө
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 23 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 23 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ 23 цагийн өмнө
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… Өчигдөр