ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ

Admin
59 минутын өмнө

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргаад байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим .  Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 59 минутын өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 1 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 1 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 1 цагийн өмнө
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ 3 цагийн өмнө
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 3 цагийн өмнө
ТОЛГОЙТЫН ГОЛ ДАГУУ 2.2 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИЛАА 3 цагийн өмнө
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 3 цагийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 3 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 3 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ 4 цагийн өмнө
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… 5 цагийн өмнө
ТӨМӨР ЗАМЫН СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ АНХНЫ "GOOGLE" ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛОВ 6 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 23 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА Өчигдөр
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО Өчигдөр
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … Өчигдөр