Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан орон нутгийн төсвийн 9 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод оюутны байр барьжээ. Энэхүү байр ашиглалтад орж нутгийн оюутнуудыг хүлээн авч эхэлсэн байна. Өмнөговь аймгаас 2024-2025 оны хичээлийн жилд дотоодын их дээд сургуульд 1300 гаруй оюутан ирж суралцсан байна.



11 давхар бүхий оюутны байранд 500 оюутан байрлах боломжтой юм. Өмнөговь аймаг оюутан залуусаа байраар хангаад зогсохгүй орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан ажиллаж байна.