НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ

Admin
1 цагийн өмнө

COP17-ын “Газар ба хүн төвт өдөр”-ийн хүрээнд “Өөрчлөлтийн хэлхээс: Нөхөн сэргээгдэх хувцас үйлдвэрлэл, газрын доройтлыг бууруулах ба эдийн засгийн өөрчлөлт авчрах боломжууд” арга хэмжээ боллоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, олон улсын байгууллагуудын төлөөлөгч, үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач, малчдын төлөөлөл оролцсон энэхүү уулзалт хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндэс суурь болсон өргөн уудам бэлчээр нутаг, байгалийн өв, экосистемийг хамгаалж, доройтсон газрыг нөхөн сэргээхийн зэрэгцээ хүн ардынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлж, цаашлаад үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь салбарын яамны үндсэн зорилт гэдгийг тэрбээр онцолсон.

Монгол Улс уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээс бий болсон арьс шир, ноос, ноолуурын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй шинэ технологи, инновацид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгч хоорондын үнэ цэнийн хэлхээг илүү тогтвортой, үр өгөөжтэй болгохыг зорьж байгаа. Үүний тулд үйлдвэрлэлийг хүрээлэн буй орчны нөхөн сэргээлттэй уялдуулан хөгжүүлж, тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Тодруулбал, үйлдвэрлэлийн явц нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна өөрөө байгалийн нөөц, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулж, улмаар нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь шинэ хандлага болж байгаа юм.

Энэхүү шинэ хандлага, өөрчлөлт Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуй, ноос, ноолуур, арьс ширний салбарыг илүү тогтвортой, хариуцлагатай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ түвшинд хүргэх чухал боломж гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцоллоо.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр малчдын уламжлалт аж амьдрал, мал маллах арга ажиллагаанд тулгарч буй шинэ сорилт, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлог, нэмүү өртгийн сүлжээг бий болгох боломж, дэлхийн зах зээлтэй хэрхэн холбох асуудлаар оролцогчид мэдээлэл солилцон, асуулт хариулт өрнүүлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, нөхөн сэргээгддэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ноос, ноолуурын зах зээл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, малчдын оролцоо, хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж зэргийг онцлов.

Монгол Улс жил бүр 8.0 мянга гаруй тонн ноолуур, 24.0 мянга орчим тонн ноос, 15.0 сая орчим ширхэг арьс шир бэлтгэх нөөц, боломжтой. Энэ нь зөвхөн түүхий эдийн тоон үзүүлэлтээс гадна дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын шинэ боломж бий болгох эдийн засгийн томоохон нөөц юм. Монгол ноолуур нь дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг бөгөөд цаашид дэлхийн ноолууран бүтээгдэхүүний хэрэглээнд чанар, үнэ төдийгүй түүхий эдийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хариуцлагатай үйлдвэрлэлийн шалгуурыг харгалзан үзэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна.

Монгол Улсад энэхүү боломжийг ашиглан зөвхөн түүхий эд экспортлогч улс байхаас татгалзаж, харин байгальд ээлтэй дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан, гарал үүсэл нь баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр дүнд 2028 он гэхэд ноолуурын гүн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувьд, ноосны боловсруулалтын түвшинг 25 хувиас 55 хувьд, арьс ширний боловсруулалтын түвшинг 30 хувиас 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилт нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ малчин өрхийн орлого, орон нутгийн хөгжил, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 59 минутын өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 1 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 1 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 1 цагийн өмнө
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ 3 цагийн өмнө
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 3 цагийн өмнө
ТОЛГОЙТЫН ГОЛ ДАГУУ 2.2 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИЛАА 3 цагийн өмнө
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 3 цагийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 3 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 3 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ 4 цагийн өмнө
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 5 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… 5 цагийн өмнө
ТӨМӨР ЗАМЫН СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ АНХНЫ "GOOGLE" ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛОВ 6 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 23 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА Өчигдөр
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО Өчигдөр
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … Өчигдөр