БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ

Admin
4 цагийн өмнө

Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын хүчнийг дэмжих зорилгоор Ормузын хоолой руу цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаар сүүлийн үед зарим хэвлэл мэдээлсэн. Түүнчлэн эхний ээлжинд нөхцөл байдлыг судлах, Ойрхи Дорнод дахь цэргийн байгууламжуудтай танилцаж, шаардлагатай мэдээлэл цуглуулах багаа илгээсэн тухай "Yonhap" агентлаг мэдээлсэн билээ.

Тэгвэл тус улсын ерөнхий И Жэ Мён өнөөдөр /2026.09.18/ иргэдээ болон үндэсний ашиг сонирхлоо хамгаалах нь зүй ч мөргөлдөөнд татагдан оролцох эрсдэл үүсгэн Ормузын хоолой руу цэрэг илгээхгүй гэдгээ онцлов. Тэрбээр "Тодорхой байя. Бид мөргөлдөөн дагуулах үйлдэл хийж цэрэг байршуулахгүй. Дайнд огт оролцохгүй. Гэхдээ бүс нутаг дахь өөрсдийн ард иргэд болон түүхий нефтийн тээвэрлэлтээ хадгалж, хамгаалахын тулд хамгийн бага түвшинд үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа" гэжээ.

И Жэ Мёны хэлснээр Өмнөд Солонгосын "Cheonghae" цэргийн анги бүс нутагт үйл ажиллагаа явуулах чиг үүргээ өргөжүүлсэн ч цаашид авах арга хэмжээгээ хэлэлцэж байгаа аж.

Энэ удаагийн хэвлэлийн бага хурал нь И Жэ Мёны 2025 оны зургадугаар сард албан тушаалаа авснаас хойших долоо дахь хурал юм. Өмнөх хэвлэлийн хурлууд нь ихэвчлэн ямар нэг онцгой арга хэмжээтэй уялдаж явагддаг байсан. Энэ удаагийнх тийм зүйлгүй тул онцгой, ховор тохиолдол болж байна. Сүүлийн үед И Жэ Мёнд итгэх иргэдийн, тэр дундаа залуусын итгэл суларсныг судалгаагаар тогтоосон. Гэвч Үндсэн хуулийг өөрчилж, дахин сонгогдох арга зам эрэлхийлэхгүй гэдгээ хэвлэлийн хурлын үеэр тэр онцолжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 4 цагийн өмнө
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 4 цагийн өмнө
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 4 цагийн өмнө
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 4 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 4 цагийн өмнө
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 5 цагийн өмнө
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 5 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 9 цагийн өмнө
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 10 цагийн өмнө
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА Өчигдөр
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ Өчигдөр
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… Өчигдөр
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 2026/09/16
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 2026/09/16
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… 2026/09/16