МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байна.

NCUK байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын жагсаалтад ордог 11 их сургуулиуд багтдаг.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулна. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарч ажиллаж байна.

Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 215 тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд бакалаврын түвшинд 3, 4 жил суралцах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилдэг байсан бол энэхүү хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлснээр улсын төсвөөр санхүүжүүлэх зээлийн дүн багасаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн хүртээмж нэмэгдэх нөхцөл үүснэ. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын хүний нөөцийг бэлтгэхэд томоохон нөлөө үзүүлж,  сургалтын баазыг сайжруулах боломжтой. Мөн 4 жил гадаадад суралцахад гардаг санхүүгийн өндөр төлбөр багасана.

Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын 600 орчим оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт хөтөлбөрөөр 75 оюутан, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар 1 оюутан тус тус суралцаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 53 минутын өмнө
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… 3 цагийн өмнө
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 5 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 5 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 6 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 6 цагийн өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 6 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 21 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 22 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 22 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… Өчигдөр
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… Өчигдөр
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр