СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдлоо.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12 минутын өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… 1 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 2 цагийн өмнө
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 3 цагийн өмнө
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 3 цагийн өмнө
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… 4 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… Өчигдөр
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… Өчигдөр
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… Өчигдөр
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ Өчигдөр
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ Өчигдөр
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … Өчигдөр
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 Өчигдөр