“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Admin
4 цагийн өмнө

“Оюу Толгой” ХХК он гарснаас хойш эхний найман сарын байдлаар биет хэмжээгээр 276 мянган тонн зэс олборложээ. Ингэснээр орлогын гүйцэтгэл 5.5 тэрбум ам.долларт хүрч анх төлөвлөснөөс 1.9 тэрбум ам.доллароор давж биелжээ.
Тайлант хугацаанд гүний уурхайгаас эхний найман сарын байдлаар 9.4 сая тонн хүдэр боловсруулжээ. Мөн хүдэр дэх алтны гарц 339 мянган унц байжээ. Эдгээр нь бүгд анх төсөөлж байснаас давсан үзүүлэлт юм. Олон улсын зах зээлд үнэт металлын ханш өндөр байгаатай холбоотойгоор далд уурхайн олборлолтыг ахиулаад байна. Ташрамд дурдахад компанийн санхүүгийн гүйцэтгэл сайн, Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан зэрэг хүчин зүйлсийг харгалзан талууд хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг судалж байна. Түүнчлэн 2027 оноос ногдол ашиг олгож, татвар хураамжийг нэмэгдүүлэхээр болсон юм. Мөн олборлож боловсруулсан алтны хэмжээ, агуулга ч төлөвлөгөөнөөсөө давсныг "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх онцоллоо. Тэрбээр "Зэсийн олборлолт 251.7 мянган тонн байхаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 276 мянган тонныг боловсруулаад байна. Алт олборлох хэмжээг 286 мянган унц гэж төлөвлөөд байсан бол давуулан биелүүлж 339 мянган унц алт боловсрууллаа. Мөн зэсийн үнэ бидний төлөвлөснөөс илүү байгаа. Зэсийн үнийг дунджаар 10,500 ам.доллар гэж төсөөлсөн бол одоогоор 13,500 ам.доллар орчим, унц нь 3,900 ам.доллар гэж тооцсон алтны энэ жилийн дундаж нь үнэ 4,600 орчим байна" гэв. "Оюу Толгой" компани 2026 оны зөвхөн хоёрдугаар улиралд гэхэд 834 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөн байна. Харин оны эхний найман сарын байдлаар төлсөн татвар, хураамж, бусад төлбөрийн хэмжээ 3.2 их наяд төгрөг болов. Нэмж дурдахад "Оюу Толгой" компани нь 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 62 их наяд төгрөгийг үндсэн ажилтнуудын цалин, төсөвт төлж буй татвар хураамж, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, хамтын ажиллагаа зэрэг зориулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 4 цагийн өмнө
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 4 цагийн өмнө
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 4 цагийн өмнө
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 4 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 4 цагийн өмнө
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 5 цагийн өмнө
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 5 цагийн өмнө
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 9 цагийн өмнө
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 10 цагийн өмнө
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА Өчигдөр
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ Өчигдөр
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ Өчигдөр
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… Өчигдөр
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 2026/09/16
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 2026/09/16
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… 2026/09/16