НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргажээ. "Украин улс энх тайванд тэмүүлж байна. Бид энх тайванд тэмүүлж байна. ОХУ түрэмгийллээ зогсоож, гал зогсоох, энх тайвныг тогтоох хэлэлцээнд нэгдэхийг зөвшөөрөх ёстой" хэмээн НҮБ-ын гишүүн 51 орны хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ мэдэгдэлд АНУ гарын үсэг зурж нэгдээгүй аж. Харин НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Майк Уолз Аюулгүйн зөвлөлийн, Украины асуудлаар хуралдаан дээр Украин дахь дайныг өргөжүүлэх аливаа оролдлогыг эрс буруушааж байгаагаа илэрхийлжээ.   Дээрх мэдэгдэл гарахаас өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хаалттай уулзалт хийсэн байна.  Тэд 50 орчим минут ярилцсан бөгөөд Марко Рубио уулзалтын дүнгээр мэдэгдэл хийхдээ 12 дугаар сард Майамид болох "ИХ 20"- ийн дээд хэмжээний уулзалтад АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг урьсан хэмээн онцолсон байна. Тэрбээр "Асуудлыг шийдэхийн тулд санал зөрөлдөөнтэй, маргаантай асуудалтай байгаа хүмүүстэй уулзах ёстой. Тиймээс бид Ерөнхийлөгч Путиныг G20 дээд хэмжээний уулзалтад урьсан.  Ингэснээр тэр бээр зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй төдийгүй дэлхийн бусад орны төрийн тэргүүнүүдтэй уулзах боломжтой болно гэж бид бодож байна" хэмээн мэдэгдсэн байна.  Өмнө нь, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський DW агентлагт ярилцлага өгөхдөө 12 дугаар сард Майамид Ерөнхийлөгч Владимир Путин ирвэл түүнтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 1 цагийн өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 1 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 1 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 2 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 3 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 3 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 21 цагийн өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 21 цагийн өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 21 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 23 цагийн өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 23 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 23 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 23 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ Өчигдөр
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ Өчигдөр