ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт, зах зээлийн хүртээмжийг н эмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, тариаланчидтай уулзлаа.

21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын ногоон өдрүүд бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шим, шинэ ургацынхаа дээжийг нийслэлчүүддээ хүргэдэг тариаланч, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Тиймээс бид Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөөд байна.

 Нийслэлийн 1.8 сая иргэний хүнсний хангамжид үнэтэй хувь нэмэр оруулдаг нийт тариалан эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улаанбаатар хотын нийт оршин суугчид, иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ургацын дээжээс өргөнөөр худалдан ав


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 6 минутын өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 13 минутын өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 1 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 20 цагийн өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 20 цагийн өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 20 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 21 цагийн өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 22 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 22 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 22 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 22 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 22 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 23 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО Өчигдөр