ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА

Admin
1 цагийн өмнө

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Л.Өлзийжаргал нар 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр нийслэл дэх шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нартай уулзаж, Монгол Улсын шүүхийн практикт анх удаа “Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч” (Press Judge) ажиллуулах эрхзүйн үндэс, үүрэг хариуцлага, хэвлэл мэдээлэлтэй харилцах “Caseline” цахим талбар, Шүүхийн сувгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, шүүн таслах ажиллагааны мэдээллийг баталгаатай эх сурвалжаас  шуурхай хүргэх зорилгоор Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран “Caseline” цахим талбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгч тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх, 22 дугаар зүйлийн 22.10 дахь хэсэгт “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэж тус тус заасан нь энэхүү ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна.

Мөн шүүхийн шийдвэр бүрийн ард хэргийг шийдсэн шүүгч гаргасан шийдвэртээ эргэлзээгүй бат зогсож байдаг тул хийсэн ажил, гаргасан шийдвэрээ олон нийтэд хүргэж тайлбарлах нь зүйн хэрэг гэлээ.

Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч буюу шүүхүүдийн Ерөнхий шүүгч нь шүүн таслах ажиллагааны нарийн төвөгтэй үйл явц, шүүхийн шийдвэрийн агуулга, үндэслэлийг иргэдэд ойлгомжтой, энгийнээр тайлбарлан мэдээлэхийн зэрэгцээ олны анхаарал татсан хэргийн талаар таамаглал, ташаа мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэх, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуултад мэргэжлийн тайлбар өгөх юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий шүүгч нар шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлэхтэй холбоотой санал, анхаарах асуудлуудаар ярилцаж дотоод дүрэм журмыг цэгцлэх, давхардлыг арилгах ойлгомжтой тодорхой болгохоор санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 57 минутын өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 1 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 1 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 1 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 1 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 2 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО 23 цагийн өмнө
ТЭРЭЛЖИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ШАРИЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 23 цагийн өмнө
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН… Өчигдөр
СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮ… Өчигдөр
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… Өчигдөр
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 | ЭМЭГТЭЙ ДУГУЙЧИД ЗАМД ГАРЛАА Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ … Өчигдөр
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА Өчигдөр