ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.09.23/ Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга , Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Д.Бэхбат, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага,бизнесийн холбоод, эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулийн төлөөлөл оролцов.

IMG_6927.jpg

Нээлтийн үеэр “Ногоон Торгоны зам – Цөлийн шинэ сэргэлт” экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай баримтат киноны нээлт, ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын талаарх танилцуулга, ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалыг сурталчлах видео танилцуулга зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн “Дуран хараан дахь Дундад орон” кино, телевизийн шилдэг бүтээлүүдийг харилцан солилцох арга хэмжээ, богино хэмжээний кино, видео нэвтрүүлгийн нээлт боллоо.

IMG_6854.jpg

Үүний зэрэгцээ оролцогчдод зориулан Хятадын уран бичлэгээр нэр, ерөөлийн үг бичиж өгөх, цаасан хайчилбар хийх зэрэг уламжлалт урлаг, соёлыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж, Хятадын соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв.

IMG_6912.jpgviber_image_2026-09-23_14-07-39-508.jpg

Түүнчлэн “Хятад улсад боловсрол эзэмшиж, Өвөр Монголд суралцахуй” сэдэвт оюутан, залуусыг Хятад Улсад суралцах боломжийг танилцуулах элсэлтийн мэдээллийн арга хэмжээ болж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр албаны хүмүүс “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд нь Монгол, Хятадын хүмүүнлэг, соёлын харилцааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо. Мөн цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв. “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд үргэлжилж, урлагийн концерт, кино үзвэр, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг оношлогоо, Ном уншлагын танхмын нээлт, номын үзэсгэлэн гарах бөгөөд энэ хугацаанд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээ иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болох тул иргэд та бүхнийг үзэж сонирхоорой гэдгийг уриалах байна.

IMG_6856.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 55 минутын өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 1 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 1 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 1 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 1 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 2 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО 23 цагийн өмнө
ТЭРЭЛЖИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ШАРИЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 23 цагийн өмнө
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН… Өчигдөр
СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮ… Өчигдөр
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… Өчигдөр
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 | ЭМЭГТЭЙ ДУГУЙЧИД ЗАМД ГАРЛАА Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ … Өчигдөр
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА Өчигдөр