ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГААГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Admin
1 цагийн өмнө

АНУ-ын CNN, MS NOW, Politico хэвлэл мэдээллийн байгууллагууд Америкийн Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг шүүхэд өгч, Цагаан ордонд сэтгүүлчдээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрийг цуцлуулахыг шаарджээ.

Тус гурван хэвлэл мэдээллийн байгууллага есдүгээр сарын 21-нд Вашингтон дахь АНУ-ын дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Цагаан ордны шийдвэр нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн сэтгүүлчдийн итгэмжлэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, зохих ажиллагаагүйгээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Тодруулбал, Д.Трамп энэ сарын 18 -нд CNN, MS NOW, Politico-г Цагаан ордонд нэвтрүүлэхгүй байх шийдвэрээ зарласан юм. Тэрээр эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн засаг захиргааны талаар “худал мэдээлэл”, “зохиомол зүйл” нийтэлдэг хэмээн буруутгасан боловч тодорхой нэг нийтлэл, сурвалжилгыг хоригийн шалтгаан болгон нэрлээгүй байна.

Үүний дараа есдүгээр сарын 20-нд CNN, MS NOW, Politico-ийн Цагаан ордны сурвалжлагчид барилга руу нэвтрэх үедээ итгэмжлэл нь хүчингүй болсныг мэдэж, тэдний зарим сэтгүүлчээс үнэмлэхийг нь хураан авчээ. Харин дээрх гурван хэвлэл мэдээллийн байгууллага хамтарсан мэдэгдэлдээ “Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллага юу мэдээлэхийг шийддэггүй” гэсэн зарчмыг хамгаалахын тулд шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар, Цагаан ордон өөрийн үйл ажиллагааг хэрхэн мэдээлсэнд нь дургүйцсэн үндэслэлээр сэтгүүлчдийн нэвтрэх эрхийг цуцалсан нь хэвлэлийн эрх чөлөө болон олон нийтийн бие даасан мэдээлэл авах эрхэд заналхийлж байгаа гэжээ.

Тэгвэл АНУ-ын бусад телевизүүд ч Цагаан ордны сурвалжилгаас татгалзаж эхэлсэн байна. Тодруулбал, CNN агентлаг нь ABC, CBS, NBC, Fox News гэсэн хэвлэлүүдтэй хамт Д.Трампын арга хэмжээг ээлжээр шууд дамжуулан бусад телевизүүдэд дүрсээр хангадаг системийн таван гол гишүүний нэг аж. 

Харин CNN агентлагийг Цагаан ордноос хассан тул ABC, CBS, NBC, Fox News сувгууд өчигдөр /2026.09.21/-өөс эхлэн Д.Трампын арга хэмжээний сурвалжилгаас түр татгалзахаар шийджээ. Тэд хамтарсан мэдэгдэлдээ олон нийт төрийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, хараат бус мэдээлэл авах чухал эрхтэй бөгөөд ямар нэгэн засаг захиргаа өөрийн сурвалжилгад дургүйцсэн үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагыг хязгаарлах ёсгүй гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Д.Трампын НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох уламжлалт сурвалжилга тасалдсан байна.

Харин Д.Трамп шүүхийн нэхэмжлэлд хариу өгөхдөө өөрийн Truth Social хуудаснаа Цагаан ордон хэвлэлийн эрх чөлөөнд халдаагүй, харин өөрийнх нь нэрлэснээр “FAKE NEWS”-тэй тэмцэж байгаа гэж мэдэгджээ.  Тэрээр дээрх хэвлэлүүдийг өөрийнх нь талаар байнга сөрөг мэдээлэл түгээдэг, нэрээ нууцалсан эх сурвалж ашиглан худал мэдээлэл нийтэлдэг хэмээн буруутгаж, ийм төрлийн хэвлэлүүд Цагаан ордонд нэвтрэх эрхгүй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн эдгээр мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО 26 минутын өмнө
ТЭРЭЛЖИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ШАРИЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 37 минутын өмнө
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА 48 минутын өмнө
ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН… 1 цагийн өмнө
СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 1 цагийн өмнө
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… 3 цагийн өмнө
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА 3 цагийн өмнө
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … 3 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 | ЭМЭГТЭЙ ДУГУЙЧИД ЗАМД ГАРЛАА 4 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ … 4 цагийн өмнө
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА 6 цагийн өмнө
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 6 цагийн өмнө
"ХЯТАД УЛСЫГ ТАНИН МЭДЭХ" ӨВӨР МОНГОЛЫН XIV СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ… Өчигдөр
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА Өчигдөр
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 2026/09/19
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/09/19
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 2026/09/19