АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА

Admin
1 цагийн өмнө

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж,  төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. 

Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. 

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА 1 цагийн өмнө
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ Өчигдөр
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… Өчигдөр
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 2026/09/18
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 2026/09/18
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 2026/09/18
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 2026/09/18
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/18
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/09/17