НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА 1 цагийн өмнө
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ Өчигдөр
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО Өчигдөр
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… Өчигдөр
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 2026/09/18
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 2026/09/18
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 2026/09/18
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 2026/09/18
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/18
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/09/17