ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙГ ШИНЭЧИЛНЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн Банкны Бүсийн захирал Жулиа М.Фрэйзер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2026-2032 онд Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын хурдацтай тэлэлт, гэр хорооллын төлөвлөлтгүй суурьшил нь хотын үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 560 мянга орчим иргэн амьдарч, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгаа юм. Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй долоон байршилд нийт 66 км үерийн хамгаалалтын далан, суваг, 40 км борооны ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхээр төлөвлөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид төслийн бэлтгэл ажилтай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, төслийн ТЭЗҮ-ийг 100 хувь боловсруулж холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлүүлэн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтой” гэв.

 Улаанбаатар хотын зүгээс төслийг бэлтгэл үе шатнаас санхүүжилт, хэрэгжилтийн шатанд аль болох богино хугацаанд шилжүүлэхэд Дэлхийн Банк группээс дараах дэмжлэгийг хүслээ

  • Төслийн үнэлгээ болон Дэлхийн Банкны дотоод батлах үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
  • Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн нөхцөлийг тохиролцоход хамтран ажиллах;
  • Төсөлд хамгийн тохиромжтой санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн хэрэгжилтийн хугацааг алдагдуулахгүй байхад шаардлагатай үлдсэн ажлуудын талаар зөвлөмж, техникийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29