ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА

Admin
46 минутын өмнө

Узбекистаны Самарканд хотод болж буй дэлхийн шатрын олимпиад талдаа орлоо. Тэмцээний зургаа дахь өргийн тоглолт өчигдөр болж, манай эмэгтэй шатарчид тав дахь хожлоо авлаа. Монгол Улсын эмэгтэй баг Ирантай оноолт таарч 3:1-ээр чухал хожил авснаар 12 дугаар байрт бичигдэж эхэллээ. Өнөөдөр болох долоо дахь өрөгт манай эмэгтэйчүүд Францын багтай тоглоно. Францын эмэгтэйчүүд таван хожил, нэг хожигдолтойгоор манай багийн урд буюу 11 дүгээр байрт жагсаж байна.  Харин эрчүүд гурван хожил, гурван хожигдолтой 205 орны 208 багаас 82 дугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр манай эрэгтэй баг Угандагийн шатарчидтай тоглоно. Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16, эмэгтэйчүүд 1990 онд 12 дугаарт байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… 32 минутын өмнө
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА 46 минутын өмнө
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … 49 минутын өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 | ЭМЭГТЭЙ ДУГУЙЧИД ЗАМД ГАРЛАА 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ … 1 цагийн өмнө
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА 3 цагийн өмнө
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
"ХЯТАД УЛСЫГ ТАНИН МЭДЭХ" ӨВӨР МОНГОЛЫН XIV СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ… 23 цагийн өмнө
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА Өчигдөр
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 2026/09/19
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/09/19
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 2026/09/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2026/09/19
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… 2026/09/19
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18