ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна.

Мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 45 минутын өмнө
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 55 минутын өмнө
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 1 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… 1 цагийн өмнө
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… Өчигдөр
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ Өчигдөр
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ Өчигдөр
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ Өчигдөр
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… Өчигдөр
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… Өчигдөр
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… Өчигдөр
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА Өчигдөр
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/09/17
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… 2026/09/17
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 2026/09/17
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 2026/09/17
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 2026/09/17