ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ

Admin
47 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор өнгөрсөн наймдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалт хийжээ.

Тус хяналт шалгалтад 145 аж ахуйн нэгж, байгууллагын 2299 гадаадын иргэнийг хамруулсан байна. Мөн зөрчилд холбогдсон нийт 2994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулжээ. Үүнээс 2741 буюу 91.55 хувь нь уригч хуулийн этгээдтэй, 244 буюу 8.15 хувь нь уригч хувь хүнтэй, 9 буюу 0.30 хувь нь уригч иргэнтэй холбоотой зөрчил гарчээ.

Зөрчлийн төрлөөр авч үзвэл, уригч хуулийн этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж, хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэнийг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас гаргах, нутаг буцаах арга хэмжээ авахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 47 минутын өмнө
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 57 минутын өмнө
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 1 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… 1 цагийн өмнө
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… Өчигдөр
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ Өчигдөр
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ Өчигдөр
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ Өчигдөр
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… Өчигдөр
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… Өчигдөр
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… Өчигдөр
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА Өчигдөр
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 2026/09/17
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/09/17
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… 2026/09/17
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 2026/09/17
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 2026/09/17
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 2026/09/17