Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар"-т зөвшөөрөлгүй байршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Энэ тухай Улаанбаатар хотын захирагчийн алба "Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг" болон НИТХ-аас баталсан Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй байршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгдэж байна.