ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ

Admin
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар тусгаарлагдсан хотын хойд, урд хэсгийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам доогуурх нүхэн гарцуудыг байгуулж буй.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой таван метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцтай байх бөгөөд гарцуудыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Тус замаар өдөрт 31 мянган машин нэвтэрч, Сонсголон, Гурвалжингийн гүүрний замын ачааллыг хуваалцах юм.

Өнөөдөр тус байршилд нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллаж, тус ажлыг эрчимжүүлж, 10 дугаар сарын 30 гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхийг үүрэг болгов. Мөн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг хэллээ.

Нүхэн  гарцын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллаж байна. 

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Нүхэн гарц төслийн захирал М.Золбоо “Тус ажлыг гүйцэтгэхэд ААН-үүдийн газар чөлөөлөлт, түүнтэй холбоотой шүүхийн маргаантай асуудлаас үүдэн гүйцэтгэл удааширсан ч өдгөө газар чөлөөлөлт бүрэн дууссан” гэлээ.  

Нүхэн гарцын бүтээн байгуулалтад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөсөн бөгөөд төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 3 минутын өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 10 минутын өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 1 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 20 цагийн өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 20 цагийн өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 20 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 21 цагийн өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 22 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 22 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 22 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 22 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 22 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 23 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО Өчигдөр