ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2026.09.23/ хуралдаанаар Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг хэлэлцсэн. 

Гэрээний төслийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан бөгөөд тэрбээр "Солилцох ноот бичгийг улсын эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Ноот бичгийн хүрээнд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан жилийн 1.1 хувийн хүүтэй 158,284,000,000 иен хүртэлх хэмжээний зээлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор олгоно. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх нөхцөлтэй" гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ч.Анар, С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар тодруулж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд одоо байгаа нисэх буудлыг хэдий хэмжээгээр өргөтгөх, төслийн үргэлжлэх хугацааг лавлаж, орон нутгийн нислэг саатсан, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг сонсох шаардлагатай, Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хөндлөө. Төслийн хүрээнд Чингис хаан нисэх буудлыг 81.9 мянган мкв хэмжээгээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар тооцсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.

Ийн хэлэлцэж, санал хураахад, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Уг асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөсөн. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 55 минутын өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 1 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 1 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 2 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 2 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 3 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 21 цагийн өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 21 цагийн өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 21 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 22 цагийн өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 22 цагийн өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 23 цагийн өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 23 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 23 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 23 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 23 цагийн өмнө