Жүдогийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо

Admin
20 цагийн өмнө

“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон улсад сурталчлан таниулах юм.

Монгол Улсын 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болсон Ц.Цогтбаатарын хувьд энэ онд “Ташкент 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медаль, Парисын Их дуулгын хүрэл медаль хүртээд байгаа билээ.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь 2023 оны наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм.

Монгол Улсад Зүүн Азийн бүсийн спортын олон төрөлт залуучуудын наадмыг анх удаа зохион байгуулснаар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн Зүүн Азийн бүс нутгийн шинэ залуу тамирчдыг нээн илрүүлж, харилцаа холбоог бэхжүүлэн нөхөрлүүлж, тэдэнд 2028 болон 2032 оны Олимпын наадамд оролцох хүсэл зоригийг төрүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 2 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 3 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 3 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 5 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 5 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 5 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 23 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 23 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … 23 цагийн өмнө
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр