Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж эхэллээ


Коронвируст халдварын хөл хорио, эдийн засгийн уналт зэргээс шалтгаалан ипотекийн эргэн төлөлтийг түр зогсоож царцаагаад байсан билээ. Энэхүү зээлийг төлж буй иргэдийн хувьд хүсвэл зээлээ эргэн төлнө. Эс хүсвэл хойшлуулж болох хуулийн зохицуулалт үйлчилж байсан юм.

2020 оны 2 дугаар сард зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, царцаах шийдвэрийг Засгийн газраас санал боловсруулж, УИХ-аар баталгаажуулсан байдаг. Ингээд зээл төлж байсан 100 мянган иргэний 80 орчим хувь нь зээлээ хойшлуулах хүсэлтийг гаргаж өнөөдрийг хүрсэн юм. 

Сар бүр дундажаар 500 мянган төгрөгийг нийт зээлдэгчдийн дийлэнх нь төлдөг гэж үзвэл 4 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хойшлогдсоор байсан гэсэн үг. Иймээс Монгол банк ипотекийн зээлд зориулж нэмэлт санхүүжилт гаргах хэмжээнд хүрсэн. Энэ нь төсөвт дарамт учруулахгүй, хэвийн горимоор эргэлдэж байсан ипотекийн зээлийг урсгалыг тасалдуулах, зогсоох эрсдлийг бий болгосон юм. Иймээс өнөөдөр эрх баригч нам шийдвэрээ эргэн харж, асуудлыг цэгцлэх шийдэлд хүрсэн болно. 

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд мэдээлсэн. Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн төлөлтийг дахин хойшлуулах хүсэлтийг иргэд гаргасан ч Монголбанк, МИК, УИХ-ын гишүүд болон салбар яамны аль нь ч дэмжээгүй.Учир нь энэхүү зээл хойшлох тусам дараагийн ээлжийн иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй ипотекийн зээл тасалдах эрсдэлтэй нүүр тулаад байгаа билээ. Мөн нөгөө талдаа барилгын салбарт хүндээр тусч эхлээд буй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 8 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 12 цагийн өмнө
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 13 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 13 цагийн өмнө
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ 15 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… 15 цагийн өмнө
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… 15 цагийн өмнө
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО Өчигдөр
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН АРХАГ ӨВДӨЛТ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРЛЫГ ЭМЧЛЭХ ДЭ… Өчигдөр
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА Өчигдөр
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ Өчигдөр