Самрын экспортоос хууль бус орлого олсон байж болзошгүй хэргээр О.Амартүвшинг шалгуулна


Самрын бизнесийн нууц ноёнтон О.Амартүвшин. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин самрын кластер байгуулсан нэрээр компаниудад тусгай журам мөрдүүлэх болсон байна.

Энэ журмаар бол кластерт орж, самар экспортлох компани нэг килограмм тутамд 3000 төгрөг хураалгах тушаалтай бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн аж ахуй нэгжид “Гарал үүслийн гэрчилгээ” өгөхгүй хавчих болсон байна. Тэр ч бүү хэл Хятадын ICTPaso гэдэг байгууллагатай гэрээ хийсэн нэрээр урд хөрш зөвшөөрөхгүй байна. Хятадын тал зөвшөөрсөн учраас гарал үүслийн гэрчилгээ өглөө зэрэг илтэд худал мэдээлэл өгч, МҮХАТ-ын дарга нар самрын бизнес хийх болоод удаж байна. Монголоос самар экспортлох зөвшөөрлийг хятадын тал өгдөг гэдэг худал төдийгүй дээрх журмаар гарал үүслийн гэрчилгээ авсан гэх компаниудаар дамжуулан бизнес хийдэг болох нь ил болжээ. Үнэн хэрэгтээ самар экспортлоход Хятадын талаас ямар ч зөвшөөрөл авахыг шаарддаггүй байна.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин самрын бизнесээс 300 сая төгрөгийн хахууль авсан талаар тус танхимын гишүүн компаниуд шүүмжилж байна. Жил бүрийн өдийд самрын бизнес ид өрнөдөг. Танхимын дарга нартай холбоотой самар экспортлох эрхтэй хятад эзэдтэй компаниуд гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй аж ахуй нэгжүүдтэй холбогдож, өөрийнхөө компаниар дамжуулан самар экспортлохыг санал болгодог байна. Хамтарч ажиллавал гарал үүслийн гэрчилгээг чинь гаргаж өгнө. Килограмм тутамдаа 3 мянган төгрөг төлчихвөл гарал үүслийн гэрчилгээг саадгүй олгуулна хэмээн зуучлах үүрэг гүйцэтгэх болжээ. Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд самрын экспорт хийх гарал үүслийн гэрчилгээг дамлан зардаг бүлэглэл бий болсон байна. Тус танхимын дарга О.Амартүвшин болон удирдлагуудыг 100 тонн самар экспортлоход дунджаар 300 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн аж ахуй нэгжүүд үзэж, хуулийн байгууллагад шалгуулах ёстой хэмээн үзжээ.

Тас.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 3 минутын өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 2 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01