Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ


Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай цагаан ном нийтлэн гаргажээ.  

Цагаан номд шинэ эринд шилжиж буй Төвд, шинэ эриний Хятадын Төвдийг удирдах ерөнхий удирдлага чиглэлийн дор Төвдийн улс төр, эдийн засаг, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэм, экологийн соёл иргэншлийн салбарууд хөгжил дэвшлийн талаар онцолсон байна. Бодит жишээ, дэлгэрэнгүй тоо баримтаар дамжуулан Төвдийг ядуурлаас ангижруулж, дунд түвшний чинээлэг нийгмийг цогцоор нь бүтээн байгуулж, нийгмийн ерөнхий байдал улам илүү тогтвортой болж, эдийн засаг, соёл улам цэцэглэн хөгжиж, экологийн орчин сайжирч, ард түмний амьдрал аз жаргалтай болж, шашны бодлого бүрэн хэрэгжиж, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэл гүнзгийрч, Төвдийн буддизмын социалист нийгэмд дасан зохицох үйл явц үргэлжлэн урагшилсаар, нэгдмэл, чинээлэг соёл иргэншилтэй, эв найрамдалтай, шинэ сайхан дүр төрх бүхий социалист орчин үеийн Төвдийн одоо урагшилж буй шинэ аялалын амьд зураглалыг тод томруунаар харуулсан байна.

2022 онд Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүн 213 тэрбум 364 сая юаньд хүрсэн ба үүнийг зэрэгцүүлэх үнээр 2012 онтой харьцуулахад 1.28 дахин нэмэгдсэн байна. Төвдийн дэд бүтцийн бүтээн байгуулалт иж бүрэн бэхжиж, нэн ядуу ард иргэд түүхэн шийдвэрлэлтэнд хүрч, хамтын хөгжил цэцэглэлтийн төвшин илт сайжирч, үндэстэн ястны ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тод томруунаар баталгаажсан.

2013 онд төрөөс "Хятадын их судар Төвд боть" соёлын чухал төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 15 жилийн хугацааг зарцуулан Туфа-ийн үеэс Төвдийг энх тайвнаар чөлөөлөх хүртэл Төвдийн уран зохиол, сонгодог зохиолуудыг хэвлэн нийтэлсэн нь манай улс Төвдийн үндэсний уламжлалт соёлыг хамгаалах сурталчлах томоохон төсөл болон хэрэгжсэн юм.

 Төвдийн шашин шүтэх эрх чөлөөний бодлого бүрэн хэрэгжиж, шашны үйл хэргийг хуулийн дагуу зохицуулах  тогтолцоо улам боловсронгуй болж, үндэстэн ястны эв нэгдэл, хөгжил дэвшил улам бэхэжсээр, Хятад үндэстний хамтын нийгэмлэгийн ухамсар тасралтгүй бат бөхөөр цутгагдсаар байна.

Одоогийн байдлаар Төвдийн нийгмийн засаглалын чадавхи, орчин үеийн хөгжлийн түвшин эрс сайжирч, орчин үеийн боловсролын систем, орон сууцны аюулгүй байдлын систем, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоог цогцоор нь бүрдүүлсэн, "Аюулгүй Төвд"-ийн бүтээн байгуулалт гайхалтай үр дүнд хүрсэн. Лхаса хот Хятадын хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад долоон удаа орсон бөгөөд Төвдийн бүх үндэстэн ястны аюулгүй байдлын сэтгэл ханамжийн үзүүлэлт олон жилийн турш 99%-иас дээш хэвээр байсаар байна.

Төвд экологийг хамгаалах нэн тэргүүний зорилт болгож, уул ус, мөс цас нь үнэлж барашгүй үнэт баялаг юм гэсэн үзэл баримтлалыг тууштай баримталж, хамгаалалт болон хөгжлийн харилцааг зөв зохицуулж, экологийг нэн тэргүүний зорилт болгон, ногоон хөгжлийн замналаар хүн ба байгаль хоёр зохицон оршдог үзэсгэлэнт Төвдийг бий болгохыг эрмэлзэж байна. 2016-2022 онд Төвд 8 сая 320 мянган акр талбайг ойжуулж, ард иргэдийг жил бүр дунджаар 537,700 орчим байгаль орчныг хамгаалах ажлын байраар хангасан. Шинэ эриний Төвдөд социалист ардчиллын бүтээн байгуулалт улам урагшилж, бүс нутгийн үндэстний өөртөө засах тогтолцоо бүрэн хэрэгжиж, ардчиллын суурь хэрэгжилт өргөн, бодитой, тод томруун болж, Төвдийг хуулийн засаглалаар удирдах ажилд чухал ахиц дэвшил гарч, авлигатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлэн, бүх үндэстэн ард түмэн эх орондоо эзэн байх эрхийг бодитоор баталгаажуулж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 16 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 16 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 16 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 17 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 17 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 17 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06