Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо


УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Батболд тэмцээнд оролцож байгаа нийт залуучууддаа амжилт хүсээд цаашид спортын их наадмыг уламжлал болгон зохион байгуулж, залуучуудаа дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болохыг дэмжин Говьсүмбэр, Дундговь аймгуудын төвд усан бассейн, бөх, сагсан бөмбөг, волейболын танхим бүхий спорт цогцолборуудыг барихаар болж, Дундговь аймгийн спорт цогцолбор баригдаж эхэлсэн, Говьсүмбэр аймгийн Спорт цогцолборын ажил 2024 онд баригдаж эхлэхээр улсын төсөвт тусгагдсан болохыг мэдэгдлээ.

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хоёр аймгийн 60 баг, 500 гаруй залуучууд спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээний Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль Говьсүмбэр аймгийн 1-р баг,

2-р байр мөнгөн медаль Говьсүмбэр аймгийн 2-р баг,

3-р байр хүрэл медаль Дундговь аймгийн SDS баг.

Шилдэг тоглогчоор Говьсүмбэр аймгийн 1-р багийн тоглогч Б.Цасчимэг.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль Х.Дашравдан ахлагчтай “Хишиг” баг,

2-р байр мөнгөн медаль “Эрдэнэдалай” баг,

3-р байр хүрэл медаль “Хулд сум” баг.

Шилдэг тоглогчоор Ж.Идэр-Оргил.

Волейболын эмэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль “Дундговь эрхэм” баг,

2-р байр мөнгөн медаль “Сүмбэр” баг,

3-р байр хүрэл медаль “Бид нэг нутаг” баг.

Шилдэг тоглогчоор Э.Анхзул

Волейболын эрэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль Б.Бямба-Өлзий ахлагчтай “Говь-Угтаал” баг,

2-р байр мөнгөн медаль Б.Хатантэнгэр ахлагчтай “Гурван сайхан” баг,

3-р байр хүрэл медаль Б.Отгонбат ахлагчтай “Баянжаргалан” баг.

Шилдэг тоглогчоор М.Гэндарам.

Шагайн харвааны төрөлд:

1-р байр алтан медаль Б.Анхбаяр ахлагчтай Говьсүмбэр аймгийн баг,

2-р байр мөнгөн медаль Х.Ууганбаяр ахлагчтай Дундговь аймгийн Өндөршил сумын баг,

3-р байр хүрэл медаль А.Отгонбаатар ахлагчтай Дундговь аймгийн БТСГ-ын баг.

Шилдэг тоглогчоор Б.Анхбаяр

Дартсын эрэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль Х.Буянхүү,

2-р байр мөнгөн медаль Б.Батцоож,

3-р байр хүрэл медаль Н.Содномдаржаа.

Дартсын эмэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль н.Цэнгэлсүрэн,

2-р байр мөнгөн медаль н.Өлзийчимэг,

3-р байр хүрэл медаль н.Пүрэвдулам.

Ширээний теннисний эмэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль н.Сэлэнгэмөрөн,

2-р байр мөнгөн медаль н.Гэрэлтзулт,

3-р байр хүрэл медаль н.Хишигжаргал.

Ширээний теннисний эрэгтэй төрөлд:

1-р байр алтан медаль н.Бат-Эрдэнэ,

2-р байр мөнгөн медаль Б.Энхтамирбаясгалан,

3-р байр хүрэл медаль н.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 1 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 1 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 1 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01