ХУД: ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШИЖ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭЖ, ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАРТ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД АШИГЛАХ ТОХИЖИЛТ ХИЙНЭ


Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг өнгөрсөн  дугаар сард нүүлгэн шилжүүлсэн.

Тус чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны дарга Н.Ганзориг нар баталгаажуулж, гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа нь тус чөлөөлсөн газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, Хан-Уул дүүрэг ногоон байгууламжтай тохилог орчин бүрдүүлсэн тохижилт хийхээр дурдсан.

Энэ талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр: “Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг дүүргийн Засаг даргын 2023 оны А/428 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, 7 дугаар сард нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 30 гаруй сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэдэд зориулан амралт, зугаалгын цэг байгуулна.

Богдхан уулын орчмын газрын зөвшөөрлийг Байгаль, орчин аялал жуулчлалын яам олгодог тул тус чөлөөлсөн талбайд дахин иргэн, байгууллагад газар олгохгүй байх, цаашид нийтийн эзэмшлийн хүрээнд ашиглахыг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа хариуцаж, дүүргийн Засаг даргын захирамжаар тохижилт хийх санамж бичиг байгууллаа” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 4 минутын өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 2 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01