ХУД: 17 байршилд ногоон байгууламжтай “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа


Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэд цэвэр агаарт амарч зугаалах бүх насныханд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэнг Хан-Уул дүүргийн 17 байршилд шинээр байгуулж, ашиглалтад оруулсан байна. Тухайлбал дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, хотхон хороолол дунд ногоон байгууламжтай 17 бичил цэцэрлэг хүрээлэнг шинээр байгуулж, шинэчлэн тохижуулсан байна.

2017-2020 онд 6 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ашиглалтад орлоо:

  • 1 дүгээр хороо “Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн” – амьтадын барималтай, цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижууллаа.
  • 1 дүгээр хорооны 14,15 дугаар байрны урд талбай
  • 8 дугаар хороо “Дэнжийн цэцэрлэгт хүрээлэн”
  • 13 дугаар хороо “Янгир цэцэрлэгт хүрээлэн”-г ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгууллаа.
  • 14 дүгээр хорооны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбайтай бичил цэцэрлэгт хүрээлэн шинээр байгууллаа.
  • 19, 20 дугаар хороо Туул голын эрэг дагуу “ЭКО ЗУРВАС” буюу иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх чөлөөт бүс болгон тохижууллаа.
2021-2023 онд 11 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ашиглалтад орлоо:
  • 1 дүгээр хорооны 15, 16 дугаар байрны урд бичил цэцэрлэгт хүрээлэн
  • 1 дүгээр хорооны 37, 40 дүгээр байрны дунд бичил цэцэрлэгт хүрээлэн
  • 8 дугаар хороо “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн”
  • 10 дугаар хорооны 7-р байрны гадна талбай
  • 12 дугаар хороо “Сонгинын хэсэг”-ийн бичил цэцэрлэгт хүрээлэн
  • 12 дугаар хороо “Малчны хэсэг”-ийн бичил цэцэрлэгт хүрээлэн
  • 19 дүгээр хороо “Богдын цэцэрлэгт хүрээлэн”
  • 20 дугаар хороо “Мишээл байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн”
  • 20 дугаар хороо “Лавай худалдааны төв”-ийн гадна талбай
  • 21 дүгээр хороо “Нисэх,Яармагийн 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн”
  • 22 дугаар хороо “Ар зайсангийн гудамжнаас Дугуйн цагааны амралт, зугаалгын бүс” зэрэг байршилд шинээр тохижилт хийж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой бичил цэцэрлэгт хүрээлэн тус тус ашиглалтад орсон байна.

Цаашид дүүргийн зүгээс хороо бүрт иргэд тав тухтай эко орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой бичил цэцэрлэгт хүрээлэнг үе шаттай байгуулж, шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Хан-Уул Эко дүүргийн иргэд Та бүхэн ойр орчмын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаар амарч, салхилж явахдаа хог хаягдлаа зориулалтын саванд нь хаяж, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгаж, эко орчинг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 2 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 2 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01