ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА”-ААР ТОДОРЛОО


Нийслэлийн Боловсролын газар 2013 оноос эхлэн “Боловсролд ээлтэй Засаг дарга” номинацийг шалгаруулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбарт олон талт ажлыг санаачлан, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, багш, хүүхэд бүрийг хөгжиж сурахад таатай орчин бүрдүүлэн нийслэлийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “2023 оны Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тодорлоо.

“Боловсролд ээлтэй Засаг дарга”-ын шагналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардуулан өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бүтээлч ажлыг товч дурдвал “Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “ЗӨВ ХҮҮХЭД ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг 2017 оноос эхлүүлж, тус хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал 2017-2022 онд Хан-Уул дүүрэгт 21 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад орсон бол 2023-2024 онд 8 сургууль, 12 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга Хан-Уул дүүрэгт баригдаж байна. Түүнчлэн Нисэх, Яармаг, Зайсан зэрэг улсын цэцэрлэг хүртээмжгүй байршлууд дээр дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 650 хүүхдийн ортой 3 цэцэрлэг дүүргийн 4,15,16 дугаар хороонд энэ жил ашиглалтад орно.

Мөн нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Эко бүлэг” цэцэрлэг байгуулж, дүүргийн ажилтан албан хаагчдын 200 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс гадна дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг уриалж, байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, 500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017, 2023 оны “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар хоёр удаа тодорлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 16 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 16 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 16 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 16 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 16 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06