“Эрсдэлгүй Баянзүрх - Нэг өрх” аяны хүрээнд айл өрхүүдэд ажиллаж байна


Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 06-ны өдрөөс эхлэн “Эрсдэлгүй Баянзүрх - Нэг өрх” аян зохион байгуулагдаж байгаа. Үүсэж болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх анхан шатны мэдлэг, дадлагыг олгох аян нэг сарын хугацаанд хэрэгжинэ.

Аяны хүрээнд өнөөдөр дүүргийн хэмжээнд угаарын хийн эрсдэлтэй 11 хорооны 126 мянга гаруй айл өрхүүдээр хяналт шалгалт хийх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги нэгтгэлийн алба хаагчид, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш компани, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдсэн нийтдээ 500 гаруй албан хаагчид өнөөдөр, маргааш айл өрхүүдэд ажиллана.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Нийслэлийн онцгой байдлын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан оролцож алба хаагч нарт зааварчилгаа өгсөн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд энэхүү аяныг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд айл өрхүүдэд ажиллах нэгдсэн арга хэмжээг Баянзүрх дүүрэг анхлан эхлүүлж байна. Цаашид төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд ажиллана гэдгийг хэллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 1 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 2 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01